Тогооч нарт зэргийн нэмэгдэл олгох хэрэгтэй гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын ажилтнуудын анхдугаар зөвлөлгөөн болж бүх сургууль, цэцэрлэг, зоогийн газар, рестораны 100 гаруй тогооч нар оролцож, өөрсдийн өмнө тулгамдсан асуудлаа ярилцаж цаашид авч хэрэгжүүлэх зөвлөмжийг гаргав. Тогооч нарт төрийн үйлчилгээний мэргэжлийн ажилчдад олгодог зэргийн нэмэгдлийг олгуулах, тогооч нарын цалинг нэмэгдүүлж, эрүүл мэндэд нь анхаарах хэрэгтэй байна гэж зөвлөлгөөний үеэр онцолж байв.
Зөвлөмжид хоол үйлдвэрлэлийн ажлын байрны нөхцөлд үнэлгээ хийлгэх, ажлын байрны нөхцлийг шинэчлэн тогтоох, өөрчлөх, ажилчдын нийгмийн асуудлын эрх зүйн орчинг бүрдүүлэн сайжруулах, аймагтаа орон нутагтаа хоол үйлдвэрлэлийн инженер технологичийг зөвлөн туслахаар ажиллуулахыг тусгажээ. Мөн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор хоол үйлдвэрлэл, үйлчилгээний цэг, салбар бүхэнд хоол үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой зөв дадлыг нэвтрүүлэх гэнэ.
Тус аймаг энэ оныг хариуцлага хамтын ажиллагааны жил болгосонтой холбогдуулан хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нарт хүнсний тухай хууль, хүнсний бүтээгдэхүүний тухай хууль, стандартчилал тохирлын үнэлгээний тухай хуулийг сурталчлах, иргэдэд эрүүл орчинд аюулгүй хоол хүнсээр үйлчлэх үйлчилгээг сайжруулах, хоол үйлдвэрлэгчдийн чадамжийг дээшлүүлэх зорилготой зохион байгуулсан зөвлөлгөөнд Монголын тогооч нарын холбооны ерөнхийлөгч М.Баасандорж, гүйцэтгэх захирал доктор С.Нарангэрэл нар урилгаар оролцжээ.

Б.Гантуяа