Монголын хамгийн том “Соёмбо” цогцолборыг Хөвсгөлд байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл хөгжил сан, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатартай хамтран монголын хамгийн том “Соёмбо” хөшөөт цогцолборыг Хөвсгөл аймагт байгуулахаар болжээ. Монгол орны аялал жуулчлалын бүс нутаг болсон Хөвсгөл аймагт ирэх гадаад дотоодын жуулчдад үзэх, харах үзмэрийг нэмэгдүүлэх Өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо үсгийн эхийг монгол түмэндээ сурталчлан таниулах зорилгоор Мөрөн сумаас 5 километрийн зайтай аймгийн төвийн ард байрлах Дулаанхан уулын энгэрт байгуулах гэнэ.
“Хөвсгөл хөгжил сан” соёмбо сүлддээ зориулан эл хөшөөт цогцолбор босгож байгаа нь Хөвсгөлчүүдийн хийморийг сэргээж, ард олны урам зоригийг улам бадраан, соёмбын гүн утга агуулгыг хүүхэд залууст таниулах, үргэлжид сануулах зорилготой ажээ.
Мөн цогцолбор бий болсноор Мөрөн сумын өнгө үзэмжийг нэмэх, иргэдийн чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх бололцоог хангах өндөр ач холбогдолтой гэдгийг онцолж байлаа.
Монголдоо хамгийн том болох "Соёмбо" хөшөөт цогцолборыг тус сангийн санхүүжилт болон иргэдийн хандив тусламж, дэмжлэгт тулгуурлан барьж байгуулахаар төлөвлөсөн ажээ.
Өндөр гэгээн Занабазар Төвхөнд сууж байхдаа хүний оюун ухааны сод сор, монгол хүний оройн дээд шүтээн тусгаар тогтнолын бэлгэдэл болсон мөнхийн бүтээл, монгол улсын хожмын төрийн сүлд соёмбо тэмдэг, соёмбо үсэг хэмээх шинэ бичгийг 1686 онд зохион бүтээснийг түүхэнд тэмдэглэжээ. Монгол Улсын сүлд соёмбо нь монгол нутагт оршин байсан эртний хүмүүсийн хад чулууны бичээсээс эхлэн монголын анхны төр улс Хүннүгийн үеэс билэгдэл болгож ирсэн гал дөл, нар сарыг багтаасан түүхэн уламжлалтай юм. Тиймээс соёмбо нь эртний монголын түүх соёлын хийгээд дорно дахины бэлгэдэл арга бэлгийн гайхамшигт цогц, алс ирээдүйд ч гандан бууршгүй мөнхийн бүтээл болсон юм. Монголчууд соёмбоо Монгол төр ёс бат бэх, эв нэгдэлтэй байх тусгаар тогтнон оршихын билэг тэмдэг хэмээн үздэг билээ.
Манай ард түмэн соёмбоо эрхэмлэн дээдэлж алтан соёмбо гэж нэрлэдэг сайхан заншил бий. Соёмбо бол монголын тусгаар тогтнолын билэг тэмдэг гэж нэрт эрдэмтэн Бямбын Ринчин бичсэн байдаг ажээ.

Б.Гантуяа