Индонезийн шоронгоос 200 хоригдол оргожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-05-06 10:07:38
ЖАКАРТА. /Reuters/. Индонезийн Суматра арлын шоронгоос  200 орчим хоригдол оргожээ. Тус улсын цагдаа нар оргосон хоригдлуудын олонхыг барьсан байна.  Харин баригдаагүй 60 хоригдлыг эрэн хайж байна.

Өчигдөр буюу баасан гарагийн үдээс хойш Суматра арлын Риау мужийн Пеканбар хотын нэгэн шоронгоос хоригдлууд оргожээ.

Хоригдлууд өглөө шоронгийн сүмийн мөргөлд оролцсоныхоо дараа "нэг камерт хэтэрхий олон хүн байна. Энд бөгс эргэх зай алга” гэж гомдол мэдүүлж байсан гэж цагдаа нар мэдэгдэв. Ингээд дараахан нь хоригдлууд шоронгийн хаалгыг эвдэж, оргон зугтжээ.

Оргосон 200 хоригдлын 140-ийг нь цагдаа нар барьжээ. Оргох үед хоригдлууд шоронгийн хувцас өмсөөгүй байсан учир сул чөлөөтэй яваа 60 хоригдол энгийн иргэн мэт “жүжиглэн” олны дунд орсон байж магадгүй гэж цагдаа нар хэллээ.

Индонезийн шоронгуудын даац хэтэрч, хэт олон хоригдол нэг өрөөнд байгаа нь тулгамдсан асуудал болоод байна.

Пеканбар хотын энэ шоронд 360 хүртэлх тооны хоригдол байх ёстой атал 1800 хоригдолтой байна. Тэдэнд ердөө зургаан харгалзагч хяналт тавьдаг гэнэ.
Г.Доржханд
Related news