Улаанбаатарт 0 хэм байна
ЛАВЛАГААИхэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр цас орно.
Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүнээс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Завханы хойд хэсгээр 0-5 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0 градус орчим байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 881 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.