Олон нийтийн оролцоот сургуулиуд нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-06-06 09:23:56
Ховд/МОНЦАМЭ/Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хэрэгжиж буй "Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг ТББ-ын зөвлөмж туслалцаатайгаар "Олон нийтийн оролцоот сургууль" төслийг Ховд аймгийн 10 сургуульд 2016 оны 11 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлж, сургуулийн үйл ажиллагаанд эцэг эх, олон нийтийн бүтээлч оролцоог сайжруулах загварыг бий болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 
 
Сургуулиудын олон нийтийн оролцоог идэвхжүүлж амжилттай хэрэгжиж буй уг төслөөс энэ оны 06 сарын 04-ний өдөр Ховд аймгийн төвд нээлттэй өдөрлөг зохион байгуулж, төсөлд хамрагдсан сургуулиуд  энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, үйл ажиллагаа, хүрсэн үр дүнгээ танилцуулж, цаашид хадгалан хэвшүүлэх арга замын талаар хэлэлцэж, иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэлээ.
 
“Нийгмийн эгэх хариуцлага ба олон нийтийн оролцоот сургууль” дэд төслийн нээлттэй өдөрлөгийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү болон ЗГХЭГазар, БСШУЯ-ны төлөөллүүд  оролцсон юм.
 
Нээлттэй өдөрлөгийн үеэр "Олон нийтийн оролцоот сургууль" дэд төсөлд хамрагдсан аймгийн төвийн 3 сургууль, сумдын 7 сургууль нь эцэг эхчүүд, төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоонд түшиглэн сургууль тус бүрийнхээ онцлогт тохирсон шинэлэг, үр дүнтэй загвар, брэнд болохуйц  ажлуудыг санаачилж,  үйл ажиллагаандаа хэвшүүлсэн нь олон нийтэд ил тод  харагдаж байсан бөгөөд энэхүү төслөөс хүлээгдэж байсан  үр дүн биелэлээ олж байгааг  баталсанаараа ач холбогдол өндөр байлаа.
А.Бямбасүрэн
 
 
Related news