“Элэг бүтэн Алтай” дэд хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-06-07 17:07:31
Говь-Алтай/ МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны чиглэлд “Элэг бүтэн Алтай” дэд хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна.
Энэхүү “Элэг бүтэн Алтай” дэд хөтөлбөрийн нээлт саяхан болж аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Засаг дарга С.Гансэлэм, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нар оролцож хөтөлбөрийн зорилго, хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар иргэдэд мэдээлэл хийлээ.
“Элэг бүтэн Алтай” дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн төв Есөнбулаг сумын болон хөдөө сумдын Эрүүл мэндийн төвүүдэд аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас 17 сая төгрөгний хөрөнгө оруулалт болох зориулалтын хөргөгч, эрт илрүүлгийн үзлэг оношлогооны маягтууд хэвлэхэд шаардагдах принтерийн хор, бичгийн цаас, бээлий, спирт, бинт зэрэг халдвар хамгааллын нэг удаагийн хэрэгслүүд, аймгийн Засаг даргаас өрх бүрийн иргэдийг энэ хөтөлбөрт бүрэн хамрагдахыг уриалсан албан тоотын хамт олгож батламж гардууллаа.
Уг хөтөлбөрийн хүрээнд элэгний хавдаргүй аймаг болох зорилт дэвшүүлжээ.
 
                                                                                                                                                                                    Ш.Цоодол
Related news