“Дүгнэн” сувилал үйлчлүүлэгчдийн талархал хүлээж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн нутаг Дөрөөн нуурын дэргэд ойролцоох Дүгнэн хайрхан уулаараа нэрлэсэн сувилал гурван жилийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
Дөрөөн нуурын эмчилгээний шаврыг Улаанбаатар хотод “Оргил” рашаан сувилал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үндэсний төв лабораториудад судалгаа шинжилгээ хийлгэж эмчилгээнд хэрэглэж болох, мөн ямар өвчинд тохирох талаар Монголын “Рашаан сувиллын нийгэмлэг”-ээс эмчилгээний зөвлөмжийг гарган өгч баталгаажуулсан байна. Олон жил хөдөө орон нутагт ажиллаж ард түмнийхээ дунд алтан гартай эмч хэмээн хүндлэгдсэн хүний их эмч АУ-ны магистр, клиникийн профессор Д.Цэрмаа Дүгнэн сувиллыг ажиллуулж халуун шавар эмчилгээ, нуур эмчилгээ, халуун элс эмчилгээг өдөр бүр хийж арьсны төрөл бүрийн харшил, нойргүйдэл, мэдрэлийн ядаргаа, яс булчин холбогч эдийн үрэвсэл, гэмтэл, захын мэдрэлийн өвчин, хүүхдийн тархины саажилт, бөөр, шээсний зам, аарцгийн хөндийн архаг үрэвсэл, артерийн даралт, хайрс үлд, архагшсан экземүүд зэрэг олон төрлийн өвчнийг эмчилж, захиалгын хоолоор үйлчилж байна.
Сувилалд эмчлүүлэгчдийн тав тухтай нөхцөлийг ханган барилга барьсны дээр эрчимтэй эмчилгээ хийлгэснээр үйлчлүүлэгчдийн эдгэрэлт, засал үр дүнтэй байна хэмээн эмчлүүлэгчид ярьж байна.
Сувилалд эмчлүүлэгчдийн тав тухтай нөхцөлийг ханган барилга барьсны дээр эрчимтэй эмчилгээ хийлгэснээр үйлчлүүлэгчдийн эдгэрэлт, засал үр дүнтэй байна хэмээн эмчлүүлэгчид ярьж байна.
Ш.Цоодол