Их аварга Хакүхогийн хүү, долоон настай Махото барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-30 17:37:52

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын хүү, долоон настай Махото хөвгүүн сүмогоор барилдахаар шийджээ.

Түүний оролцох анхны тэмцээн нь ирэх жилийн нэгдүгээр сард Токиод болох “Хакүхо цом” байх юм. Хакүхо “Аавынхаа нэрэмжит тэмцээнд оролцох уу, медаль авч чадна даа гэж хэлэхэд, Махото барилдахаар шийдсэн. Шинэ маваши худалдаж авч өгөхөд баярлаад, шууд бэлтгэл хийж эхэлсэн” гэж сэтгүүлчдэд ярьсан байна. Тэрбээр цааш нь "Гэхдээ хүүгээ заавал бөх бол гэж шахахгүй. Алдартай бөхийн удам байх хэцүү, дарамттай байдгийг өөрийн биеэр амссан" гэжээ. Мөн “Өвөө, аав, хүү гээд гурван үеийн аварга байвал сайхан гэж мөрөөдөөд л суудаг. Хүүгээ бага багаар барилдуулж байтал ирээдүй нь тодрох байх” гэжээ. 

Related news