Ц.Цогтбаатар Абу Дабигийн “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-31 13:05:35

АНЭУ-ын Абу Даби хотноо болж байгаа "Гранд слам-2015" /Их дуулга/жүдо бөхийн олон улсын тэмцээнээс Цэнд-Очирын Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ.

Өчигдөр эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг жингийн барилдаан болж шилдгүүдээ шалгаруулсан байна. Эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч, ур чадвараа чадвараа сорьсон дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар аваргын төлөө Гүржийн жүдоч Папинашвили Амиранд вазари үнэлгээгээр ялагдаж мөнгөн медалийн эзэн болов.

Харин энэ жинд барилдсан дэлхийн аварга Г.Болдбаатар эхний тойрогтоо Мексикийн бөхийг ялж, хоёрдугаар тойрогт Армены бөх Давтаян Новханнест торгуулиар ялагдан тэмцээнээ орхижээ. Эмэгтэйчүүдийн 48 болон 52 кг-д хүч үзсэн манай 4 бөх бүгд медальд хүрч чадсангүй.

Д.Өлзий

Related news