Шинэ ургацын хүнсний ногоо худалдаанд гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-07-17 10:14:07
Ховд/МОНЦАМЭ/ Ховдчууд төмс хүнсний ногооны тариалан эрхлэлтээр улсдаа дээгүүрт ордог, эртнээс уламжилтай ажилсаг зон олон.
Ховд аймгийн хэмжээнд энэ жил  2882,4 – 2204,7 га талбайд тариалалт хийж, үр тариа 323,9-126,8 га, төмс 1058,2 – 711,3 га, хүнсний ногоо 1223,2 -776,5 га-д тариалалт хийгээд байна.
 Жил бүр ногоочид баяр наадмын өмнө шинэ ургацын дээжээр ард иргэддээ бэлэг барих гэж мэрийдэг. Энэ жил тус аймгийн Буянт, Ховд сумын ногоочдын тарьсан шинэ ургацын хүнсний ногоо
наадмын өмнө худалдаанд гарлаа.
Энэ оны 7 сарын эхний 10 хоногийн байдлаар шинэ ургацын төмс 1 кг нь 2500, манжин 1 кг нь 3000, байцаа 1кг нь 2500, шинэ өргөст хэмх 1 кг нь 4000, сонгино 1 кг нь 1500, тарвас 1 кг  2500 төгрөгийн ханштай байна.
Ховдын тариаланчид дотоодын хүнсний ногооны хэрэглээг хангаад зогсохгүй, баруун бүсийн аймгууд, Улаанбатар хот руу бүтээгдхүүнээ борлуулдаг.
Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт газар тариалан эрхлэгчдээ дэмжих бодлого баримталж, дотоодын хэрэглээнээс илүү гарсан төмс, хүнсний ногоонд зориулж 500 тн-ын зоорь барих, хүнсний ногоо боловсруулах үйлдвэр байгуулах зорилттой ажиллаж байна.
Тус аймгийн хэмжээнд газар тариалангийн салбарт 70 гаруй компани, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.
А.Бямбасүрэн
Related news