Эхний хагас жилийн байдлаар малын тоо 963 мянган толгойгоор өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-07-17 10:17:40
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн эдийн засгийн дийлэнх хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлдэг. Өнгөрсөн  оны жилийн эцсийн дүнгээр аймгийн мал сүрэг таван төрөлдөө өмнөх оноос 375 сая гарэй толгойгоор өсч, 3 сая 280 гаруй мянгад хүрсэн билээ.
Тэгвэл энэ  оны эхний хагас жилийн байдлаар нийт төллөх насны 1337,5 мянган хээлтэгчийн 88,4 хувь буюу 1 сая 185,5 мянган мал төллөж, гарсан төлийн 98 хувь нь бойжиж байна. Оны эхний хагас жилийн мал тооллогын дүнгээр 4,2 сая/4,243,763/ толгой мал тоологдож, малын тоо толгой 963 мянган толгойгоор өссөн байна.
 
 А.Бямбасүрэн
Related news