Сүхбаатар аймагт Дээлтэй монгол наадам боллоо

ФОТО МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2017-07-28 16:28:42
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн баяр наадмыг угтан зохион байгуулсан олон ажлын нэг нь Дээлтэй монгол наадам байлаа. Анх удаа зохон байгуулагдаж буй тус наадамд 8-76 насны 200 орчим иргэн оролцлоо. Дээлтэй монгол наадам хосын, гэр бүлийн, иж бүрдэл, шилдэг загвар зохион бүтээгч, "Урт гэзэгт бүсгүйн гоёо" гэсэн таван төрлөөр болсон юм.
Т.Одончимэг