Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

ЛАВЛАГАА
mn_tuul@montsame.mn
2017-07-29 11:06:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зуны адаг улаагчин хонь сарын найман цагаан мэнгэтэй Улаагчин могой өдөр. 
 
Наран 05.28 минутад ургаж, 20.28 минутад шингэнэ. Үс засуулбал өнгө зүс сайжирна. Үл тохирох барилдлагатай. Өтлөх үхэхүй шүтэн барилдлагатай, уул суудалтай өдөр.
 
Аргын тооллын 7 сарын 29, Санчир гараг. Билгийн тооллын 6, Тэргүүн дагуул одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 28 минутад мандан, 20 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.
Related news