“WannaCry” вирусийн тархалтыг зогсоосон программ зохиогч хэргээ хүлээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК./TASS/. “WannaCry” вирусийн тархалтыг зогсоосон Британийн программ зохиогч Маркус Хатчинс хор хөнөөлтэй программ хангамж зохиоход оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Энэ тухай The Telegraph сонин прокурорыг иш татан мэдээлжээ.
Пүрэв гарагт The Verge мэдээллийн сүлжээ “Kronos” нэртэй банкны онлайн гүйлгээ, кредит картны өгөгдлийн талаарх мэдээллийг хулгайлахад ашигладаг программыг зохион бүтээх, түгээхэд оролцсон хэрэгт сэжиглэгдэн прогамм зохиогч М.Хатчинс баривчлагдсан тухай мэдээлсэн билээ.
Америкийн эрх баригчдын баталж байгаагаар, М.Хатчинс хувийн ашиг хонжоо олох зорилгоор дээр дурдсан программ хангамжийг сурталчилч мөн зардаг байжээ. “Kronos”-ыг мэргэжилтнүүд анх 2014 оны 7 дугаар сард илрүүлж байсан юм.
“М.Хатчинс хор хөнөөлт “Kronos” программын кодыг зохиосон мөн түүнийг зарж борлуулсан гэдгээ хүлээсэн” хэмээн тус сонин прокурор Дэн Коуигийн хэлснийг иш татжээ.
Шүүх М.Хатчинсаас 30000 долларын барьцаа авч ирэх даваа гарагт суллахаар шийдвэрлэсэн ба тэрбээр интернет хэрэглэж болохгүй мөн түүний байгаа байрлалыг GPS-ийн тусламжтайгаар хянах ажээ.
Маркус Хатчинс нь интернетэд “MalwareTech” зохиомол нэрээр нэрд гарсан ба 5 дугаар сарын 13-нд тэрбээр мөн сарын 12-нд дэлхий даяар компьютеруудад халдсан "WannaCry" мөнгө шантаажлагч вирусын тархалтыг зогсоож чадсан гэж мэдээлж байсан юм. Энэхүү вирус нь компьютерын үйлдлийн системийг нь түгжээд, эргэн сэргээхийн тулд мөнгө шилжүүлэхийг шаарддаг аж. “Касперскийн лабораторын” мэдээлснээр, 5 дугаар сарын 12-ны оройн байдлаар WannaCry-г ашиглан 45 000 орчим халдлага хийсэн нь бүртгэгджээ.

О.Барс