Өлгий хотод “Эргүүл” хэсэгчилсэн арга хэмжээг эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймаг дахь Цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжуудыг сурталчлах зорилгоор Өлгий хотод "Эргүүл" хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ.
Энэ талаар аймгийн Цагдаагийн газрын олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ж.Жанболат мэдээллээ. Нийт 45 хоногийн хугацаанд зохион байгуулах уг арга хэмжээнд эргүүлийн 10 цагдаа, багийн Засаг дарга, иргэдийн төлөөлөл, оюутан-цагдаа нараас бүрдсэн нийт 20 орчим хүн оролцож байна. Эргүүлүүд аймгийн төвийн гэмт хэргийн гаралт ихтэй 1, 3, 4, 5, 8, 9, 10, 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт өдөр бүр дрон, цахим болон морьт эргүүл хийж, Зөрчлийн тухай хуулийг сурталчлан тайлбарлаж байгаа аж.
Морьт эргүүлүүд голдуу Ховд голын эргээр ажилладаг ба голын эрэг орчимд байрласан айл өрхүүд болон иргэдийг үер, усны аюулаас сэрэмжлүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг байна.
"Эргүүл" хэсэгчилсэн арга хэмжээг амжилттай зохион байгуулснаар аймгийн төвд гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурахад нөлөөлнө гэж аймгийн Цагдаагийн газраас үзэж байгаа аж.

Ө.Нурболат