Өнгөрсөн сард Хятадын экспорт 11.2 хувиар, импорт 14.7 хувиар өсчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /Xinhua/. Өнгөрсөн долдугаар сард Хятадын экспорт 2016 оны мөн үеийнхээс 11.2 хувиар өссөн бол импорт 14.7 хувиар өсчээ.
Өнгөрсөн сард Хятад улсын сарын худалдааны эргэлт өнгөрсөн оны мөн сарынхаас 1.4 хувиар өсөн 321.2 тэрбум юаньд хүрсэн байна.
Тус улсын нийт гадаад худалдаа энэ оны долдугаар сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.7 хувиар өсөн 2.32 их наяд юаньд хүрчээ.
Энэ оны эхний долоон сарын хугацаанд тус улсын экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.4 хувиар өссөн бол импорт 24 хувиар өсчээ.
Энэ хугацаанд Хятад улс худалдааны хамгийн түнш Европын Холбоотой 2.33 их наяд юанийн худалдаа хийсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.1 хувиар өссөн үзүүлэлт аж.
Мөн АНУ, Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо болон Японтой энэ оны эхний долоон сарын хугацаанд Хятад улсын хийсэн худалдаа өнгөрсөн мөн үеийнхээс 20.6 хувь, 20.9 хувь болон 16.9 хувиар тус тус өсчээ.

Г.Доржханд