Өмнөговь аймагт "Монголын нүүдэлчдийн нэг өдөр" арга хэмжээ боллоо

ФОТО МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2017-08-08 17:27:55
Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт "Монголын нүүдэлчдийн нэг өдөр" арга хэмжээ хоёр дахь жилдээ болж, гадаадын 100, дотоодын 500 гаруй жуулчин үзэж сонирхов. "Монголын говь" нүүдэлч малчдын холбооноос санаачлан, Өмнөговь аймгийн Засаг дарга болон ЗДТГ-аас ивээн тэтгэж, Ханхонгор сумын ЗДТГ, "Бэлчээрийн ногоон алт" төслийнхөн хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд Ханхонгор сумын малчдын есөн бүлгийнхэн Монголын нүүдэлчдийн ёс заншлыг харуулсан юм. Үүнд ямаа холбож саах, ингэ хөөслөх, унага барих, гэр ачаалах, хүүхдийн сэвлэг үргээх, бэр гуйх зэрэг уламжлалт ёс заншлыг зочдод сурталчлан таниулсан байна.
Д.Мишигсүрэн