Наймдугаар сарын 24-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
gantuya@montsame.mn
2017-08-24 08:43:40
09.00 цагаас Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо, Япон улсын Токиогийн Гадаад судлалын Их сургууль, Монгол газар нутгийн нэр судлалын нийгэмлэг хамтран “Монголын газрын зураг, газрын нэр судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар /СТӨ, Г корпус/-ын 3 давхрын хурлын танхимд зохион байгуулна.

09.30 цагт Зарим уулзвараар зүүн эргэхийг хориглосон шийдвэр хэрэгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө зарцуулсан гэх мэдээлэлтэй холбоотойгоор НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү тодруулга өгнө.

10.00 цагаас Хууль сахиулахын их сургуульд элсэн суралцагчид буюу ирээдүйн офицеруудын цэргийн тангараг өргөх ёслол тус сургуулийн Гүнжийн хоолойд байрлах хээрийн сургалтын төвд болно. 

11.00 цагт Хотын дарга НЗДТГ-ын А танхимд НБОГ-т гал унтраах тоног төхөөрөмж гардуулна. 

11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх 3 сарын аяныг зохион байгуулах гэж байгаа талаар нийслэлийн Газрын албанаас хэвлэлийн бага хурал зарлаж байна. 

11.00 цагаас Шинжлэх ухааны шинэ нээлт хийж, Чингисийн монголчуудын алтан мөнгөн Язгуур оршин буй Газар зүйн байрлалыг тогтоож, 2017 оны Нобелийн шагналд нэр дэвшүүлэх болсон талаар Live conference center төвд мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монгол Ньюс мэдээллийн төвл Хичээнгүй Сайд Б.Цэрэндоржийн гудамжны талаарх асуудлаар "Улаанбаатар Иргэдийн Форум" болон оршин суугчид хэвлэлийн бага хурал хийх гэж байна.

13.00 цагаас Олон Улсын Нярайн Скрининг Шинжилгээний Холбооны Ази Номхон Далайн бүсийн 10 дугаар чуулганы талаар хэвлэлийн бага "Холидэй Инн" зочид буудлын хурлын танхимд болно. 

14.00 цагаас Онцгой байдлын албаны 106 алба хаагчийн 1-3-р ангийн хүүхдэд тус бүр 100,000 төгрөгийн хуримтлалын дэвтэр гардуулах ажиллагаа ОБЕГ-т болно.

14.00 цагаас Монголын Залуучуудын өдрийг тохиолдуулан хүүхэд залуучуудад хуулиа дээдэлсэн, шударга, хариуцлагатай иргэд болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор шинээр иргэний үнэмлэх авч буй хүүхдүүдэд иргэний үнэмлэхийг нь гардуулах үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын алба, ЗДТГ, Бүртгэлийн хэлтэс хамтран дүүргийн Чуулганы танхимд зохион байгуулна.

17.00 цагаас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлэг Төмөр замын соёлын ордонд болно.

-Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд Баянхонгор, Хөвсгөл, Орхон, Дорноговь, Сэлэнгэ гэсэн 5 аймгийн "Ногоон хөгжлийн хэтийн зорилт дунд хугацааны бодлогын баримт бичиг" боловсруулах чадавхи бүрдүүлэх сургалт үргэлжилнэ.
Related news