Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын дэргэд “Эко бүлэг” цэцэрлэг байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын дэргэд “Эко бүлэг” цэцэрлэг байшуулж, өнөөдөр албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
Тус дүүргийн ЗДТГ-ын албан хаагчдын 60 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох уг цэцэрлэг нь нийслэлийн тэргүүний 41 дүгээр цэцэрлэгийн салбар болж байгаа юм. Энэхүү цэцэрлэгийг байгуулснаар албан хаагчид өглөө, оройд хүүхдээ цэцэрлэгт хүргэх, авахад гардаг хүндрэл багасах, ажлын бүтээмж өсөх зэрэг эерэг үр дүн гарна хэмээн Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Энхболд нээлтийн үеэр онцлов.

Тэрбээр, “Дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх үүднээс албан хаагчдын хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах зорилт тавьсан. Энэ зорилт маань ирэх жил бүрэн хэрэгжиж “Эко бүлэг” цэцэрлэг хоёр бүлэг шинээр байгуулж, 120 хүүхдийн хүчин чадалтай болон өргөжино” гэлээ.
Ч.Ариунболд