“Toyota”-гийн борлуулалт буурсан ч цэвэр ашиг нь өсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2015-11-06 15:20:32

ТОКИО. /TASS/. Японы автомашин үйлдвэрлэгч томоохон корпораци болох “Toyota Motor”-ын энэ оны эхний хагас жилд олсон цэвэр ашиг 8.9 хувиар өсч 14.09 триллион иен буюу 116.7 тэрбум доллар болсон тухай тус компанийн нийтэлсэн тайланд дурджээ.

Үүний сацуу, тус кордорацийн үйл ажиллагааны ашиг өнгөрсөн мөн үеийнхтэй харьцуулахад 11.72 хувиар өсч 1.58 триллион иен буюу 13.11 тэрбум доллар болсон байна. Харин тус компанийн автомашины борлуулалт энэ оны эхний хагаст буурсан үзүүлэлттэй гарсан бөгөөд 4-9 дүгээр сарын хооронд ердөө 4.278 сая автомашин борлуулсан нь өнгөрсөн оныхтой харьцуулахад бараг 200 мянган машинаар буурсан тоо аж.

Д.Жаргал

 

 

Related news