АНУ-ын бараа, бүтээгдэхүүнийг Иран руу оруулахыг хориглолоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-06 15:25:17

ТЕГЕРАН. /AFP/. Эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлахад бэлтгэж байгаатай холбогдуулан АНУ-ын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг Иран руу оруулахыг хориглосон гэж тус улсын Худалдаа, аж үйлдвэрийн сайд Мохаммад Реза Нематзабех мэдэгдэв.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь маш чухал учир АНУ-ын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон тус улсын нөлөөг бэлгэдсэн бүтээгдэхүүнийг Иран руу оруулахыг хориглосон гэж Мохаммад Реза Нематзабех яамныхаа цахим хуудсанд бичжээ.

Дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийг уриалсан захиаг Ираны шашны дээд удирдагч, аятолла Али Хаменеи Ерөнхийлөгч Хасан Рухани руу илгээсэн холбогдуулан уг арга хэмжээг авч байна гэж тэрбээр мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Related news