Монголын нийгмийн даатгалын тогтолцоо олон улсад жишиг болохуйц өндөр хөгжсөн гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоо олон улсад жишиг болохуйц өндөр хөгжсөн гэдгийг өнөөдөр болсон “Нийгмийн даатгалын шинэчлэл-Өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” форумд оролцогчид онцоллоо.
ЭМНДЕГ-аас Нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, өндөр хөгжилтэй орнуудаас туршлага судлах зорилгоор өнөөдрийн олон улсын форумыг зохион байгуулсан юм.
Монгол Улсад нийгмийн даатгалын салбар үүсч хөгжөөд 75 жил болж буй юм. Одоогийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас 380 мянган иргэн тэтгэвэр авч байна. Үүнээс 280 мянга нь өндөр насны тэтгэвэр тогтоолгожээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын иргэдийн дундаж наслалт нэмэгдэж, нийт хүн амын 60 орчим хувийг хөдөлмөрийн насны залуучууд эзэлж байна. 20-30 жилийн дараа эдгээр залуусыг тэтгэвэрт гарах үед тэтгэврийн санхүүжилт чухлаар тавигдах юм. Энэ асуудлыг эртнээс шийдвэрлэх зорилгоор Нийгмийн даатгалын багц хууль боловсруулж, 2037 он гэхэд иргэдийг 65 насандаа тэтгэвэрт гаргадаг болох юм хэмээн ЭМНДЕГ-ын Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг хэллээ.
Мөн үеэр Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын Зүүн болон Зүүн өмнөд Ази, Номхон далайн зохистой хөдөлмөрийг дэмжих багийн Нийгмийн хамгааллын ахлах мэргэжилтэн Нуно Дэ Кунхи, “ОУХБ-аас Монгол Улсын нийгмийн хамгааллын тогтолцоог дэлхийд тэргүүлэх сайн жишгийн нэг гэж үнэлдэг. Манай байгууллагаас Засгийн газар, ажил олгогч болон үйлдвэрчний эвлэл хамтран засаглалын ил тод байдлыг хангах, нийгмийн хамгааллын олон төрлийн тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх, иргэдийн эрхийг хамгаалах зорилго бүхий 102 дугаар конвецийг баталсан. Энэхүү конвенцийг Монгол Улс хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Өнөөгийн Монгол Улсын жишиг бол нийгмийн даатгалын сангийн орлогыг тэтгэвэр авагчдад тараах үйлчилгээ үзүүлдэг. Харин олон улсад энэ салбарын хөрөнгийг нийгмийн бухимдал, тогтворгүй байдал болон зах зээлийн доголдлыг бууруулах чиглэлд ашигладаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг ухаалгаар ашигласнаар улсынхаа нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх хөшүүүрэг болно. Тиймээс Монгол Улс энэ чиглэлээр бусад орноос туршлага судлах хэрэгтэй. Энэ чиглэлд манай байгууллага Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байна” хэмээв.
Монгол Улсад нийгмийн даатгалын асуудал хариуцсан байгууллага үүсэн бий болоод 75 жил болж байгаа нь тогтвортой, тууштай, зөв бодлого барьж ажиллаж ирсний илрэл хэмээн ХБНГУ-ын Ослын нийгмийн даатгалын байгууллагын Олон улсын болон европын хуулийн хэлтсийн дарга Ева Мари Хюффер хэллээ.
Тэрбээр өчигдөр буюу энэ сарын 13-нд Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт зочилж, Монголын эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаатай танилцсанаа дурьдаад, “Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын үр шимийг тэтгэврийн насны иргэд, үйлдвэрлэлийн осол гэмтэлд өрсөн зэрэг олон хүн хүртдэг. Монголын даатгалын системд давуу тал олон бий ч сайжруулах зүйлс ч олон байгаа.
ХБНГУ-ын нийгмийн даатгалын тогтолцоо 125 жилийн түүхтэй. Үйлдвэрлэлийн осол болон мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалд хэд хэдэн чухал зүйл бий. Нэгдүгээрт, урьдчилан сэргийлэх ажил. Иргэдийн аливаа осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулснаар хувь хүний эрүүл мэндийг хамгаалахаас гадна нийгмийн даатгалаас гарах зардлыг бууруулна. Мөн осол, гэмтэлд өртсөний дараа нөхөн сэргээлтийн ажлыг зогсолтгүй үргэлжлүүлдэг. Ингэснээр тухайн хүн ажилдаа хурдан орох боломжтой болно. Тиймээс Монгол Улс энэ жишгийг нийгмийн даатгалын үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь зүйтэй” гэлээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ