Сири дэх ЮНЕСКО-ын өвийн хэсгийг дэлбэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-11-09 11:22:12

ДАМАСК. /Sputnik/. Сирийн Алеппо мужид орших, ЮНЕСКО-ын соёлын үнэт өвийн жагсаалтад бүртгэлтэй цайзын баруун хаалганы доорх туннелийг босогчид дэлбэлжээ.  

Дэлбэрэлтийн дараа цайзын ойролцоох Сирийн армийн байрлал руу босогчид давшсаныг Засгийн газрын хүчин няцааж, ухрахад хүргэсэн тухай цэргийн эх сурвалжууд мэдээллээ.

Уг мөргөлдөөнөөр 1 цэрэг амь үрэгдэж, 3 цэрэг шархадсан байна.

Сири улс 2011 оноос хойш иргэний дайны байдалд байгаа тус улсын арми сөрөг хүчний бүлэглэл, “Нусра фронт”, “Лалын улс” зэрэг террорист бүлэглэлтэй тулалдаж байгаа билээ.

Алеппогийн цайз нь дундад зууны үеийн бэхлэгдсэн томоохон ордон бөгөөд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй байна. Мөн уг цайз нь дэлхийн хамгийн эртний, томоохон цайзуудын нэг юм. Сирийн арми тус цайзыг цэргийн баазаа болгон ашигладаг байна.  

Х.Аминаа


 

Related news