БХЯ-ны "Алдар" спорт хорооны тамирчид шагнуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-10 15:19:34

БХЯ, ЗХЖШ-ын "Алдар" спорт хорооны 2015-2016 оны хичээл, сургуулийн нээлт өнөөдөр болж байна. Уг нээлтэд БХЯ-ны төрийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайхан, ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Р.Сүхбат,  "Алдар" спорт хорооны дарга, хурандаа, дархан аварга г.Өсөхбаячр нарын албаныхан оролцов.

Нээлтийн үеэр БНСУ-ын Мунгён хотноо болсон дэлхийн цэргийн спортын зургадугаар их наадамд манай цэргийн тамирчид амжилттай оролцон 6 алт, 12 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн тамирчдад баяр хүргэж, яамны шагналаар шагнав. "БХЯ-ны тэргүүний ажилтан" тэмдгээр буудлагын спортын дасгалжуулагч, дэд хурандаа Л.Ундралбат, БХЯ-ны хүндэт тэмдгээр  жүдо бөхийн дасгалжуулагч , дэд хурандаа Д.Батсайхан нарыг шагналаа. "Дайчин алдар-1" медалиар чөлөөт бөхийн дасгалжуулагч, дэд хурандаа Ц.Цогтбаяр, урт бууны төрөлд алтан медаль хүртсэн, ахлах ахлагч О.Янжинлхам, жүдо бөхийн 90 кг-ийн жингийн бөх, дэд ахлагч Х.Цогтгэрэл, чөлөөт бөхийн 70 кг-ийн жингийн бөх,  ахмад Г.Мандахнаран нарыг шагнасан юм. Мөн "Дайчин алдар-2", "Дайчин алдар-3" медалиар бусад тамирчдыг шагнажээ.

Ж.Батсайхан

 

Related news