Японд бусдын нэрээр “Facebook”-т орсон этгээдийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-10 15:43:37

ТОКИО. /Koydo/. Японы цагдаа нар Токио хотын нэгэн компанийн ажилтныг нийгмийн сүлжээнүүдэд бусдын хаягт хууль бусаар хандахыг хориглох тухай хуулийг зөрчсөн хэргээр баривчилжээ.

Баривчлагдсан этгээдийг “Facebook” сүлжээнд бусдын нэр, нууц үгийг ашигласан хэрэгт сэжиглэж байгаа аж. Тэрбээр он гарснаас хойш Японы холбогдох хуулийг зөрчин бусдын хаягаар “Facebook” сүлжээнд 18 удаа орсон байна.

Д.Жаргал

 

 

Related news