Аврагчид мэдлэгээ сорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-10 15:51:33

ОБЕГ-ын даргын тушаалаар орон нутгийн аврах албаныхан хамтарсан хээрийн сургууль хийж байна. 

Энэ удаагийн хээрийн сургуулийг Увс, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид хамтран Үүрэг нууранд зохион байгуулжээ. Хамтарсан хээрийн сургуулийн үеэр марш тактикийн тэмцээн, усны гүний шумбалт, уулнаас эрэн хайх ажиллагаа, аврах ажил зэргийг хийж ур чадвараа сорьсон байна. Мөн дадлага сургуулилтад оролцсон албан хаагчдын цэргийн хэргийн мэдлэг, жагсаалч байдлыг шалгаж үнэлгээ өгчээ. Увс, Баян-Өлгийн аврагчдын цэрэгжилт, онолын болон практик чадвар дээшилсэн гэж удирдах албаны төлөөлөгчид үнэлсэн байна.

Ж.Батсайхан

 

Related news