Иракийн араб бус гаралтай анхны ерөнхийлөгч таалал төгсчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БАГДАД. /Ройтерс/. Иракийн зургаа дахь ерөнхийлөгчөөр 2005-2014 онд ажиллаж байсан курд гаралтай Жалал Талабани өчигдөр 83 насандаа таалал төгссөн тухай Иракийн холбогдох албаны хүмүүс мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжилжээ.
Ж.Талабани нь Иракийн үндэстний цөөнх болох курдуудын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгчдийн нэг байсан бөгөөд 1975 онд Курдистаны эх орончдын холбоо намыг байгуулж байжээ.
АНУ Ирак руу цэргээ оруулж, Саддам Хуссейныг түлхэн унагааснаас хоёр жилийн дараа буюу 2005 онд тэрбээр Иракийн анхны араб бус гаралтай ерөнхийлөгч болж байжээ.
Тэрбээр цус харваж, Германд эмчилгээ хийлгэх шаардлагатай болсноор 2014 онд ерөнхийлөгчийн суудлаас бууж байсан байна.
Иракт ерөнхийлөгчийн албан тушаал нь ерөнхийдөөө бэлгэдлийн шинжтэй боловч Ж.Талабани нь улсынхаа улс төр болон шашны бүлгүүд хоорондын мөргөлдөөнийг шийдвэрлэхэд зуучийн үүрэг гүйцэтгэж байсан гэнэ.
Иракийн өөртөө засах эрхтэй Курдистан муж ба арабчууд тэргүүлдэг төв засгийн газар хоорондын зөрчилдөөн хурцдаж буй энэ үед Ж.Талабани таалал төгссөн тухай мэдээ гарлаа.
Найм хоногийн өмнө явуулсан Иракаас тусгаар тогтнох асуудлаарх бүх нийтийн санал асуулгын дүнг хүчингүй болгохыг Курдын удирдагчдаас Иракийн Ерөнхий сайд Хайдер Аль-Абади шаардаж, Курдистан муж болон дэлхийн бусад хотын хооронд нислэг үйлдэхийг хориглоод байна.
Курдистан мужийн захиргааны мэдэгдсэнээр, хууль ёсны дагуу явуулсан бүх нийтийн санал асуулгад оролцогчдын 90 хувь нь Иракаас тусгаар тогтнохыг дэмжсэн аж.

Г.Доржханд