Оросын агаарын тээврийн “Вим авиа” компани дампуурлаа зарлалаа
ХИЛИЙН ЧАНАДААС
Москва /МОНЦАМЭ/. ОХУ-ын “Вим авиа” иргэний агаарын тээврийн компани санхүүгийн хямралд орж, дампуурлаа зарлалаа.
Тодруулбал ОХУ-ын Москва хотын Домодедово нисэх онгоцны буудал дээр суурилан 40 гаруй чиглэлд нислэг үйлддэг тус компани ажилчдынхаа цалин болон гэрээт компаниудаас худалдан авсан шатахууны төлбөрөө төлж чадахгүйд хүрчээ. Холбооны агаарын тээврийн агентлаг “Росавиация”-ийн мэдээлснээр “Вим авиа” компаний нийт өр долоон тэрбум рубль болсон байна.
Үүссэн санхүүгийн бэрхшээлийн улмаас тус компани гэрээт нислэгүүдээ цуцлан, тогтмол зургаан чиглэлд нислэг үйлдсэн хэвээр байгаа юм. Гэвч ирэх сарын 15-аас эхлэн үйл ажиллагаагаа бүрэн зогсоох аж.
Нислэг нь цуцлагдсан “Вим авиа” компанийн 50 мянга гаруй зорчигч ОХУ, Турк, АНЭУ, Тунис, Грек, Киприйн онгоцны буудлууд дээр саатаад байгаа юм.
“Вим авиа” компанийг тойрсон энэхүү асуудлыг ОХУ-ын Зам Тээврийн Яам, “Росавиация” агентлаг анхааралдаа авч, онгоцны буудал дээр саатсан зорчигчдыг яаралтай тээвэрлэх ажил эхлүүлсэн байна. Энэ ажилд улсын төсвөөс 200 сая рубль зарцуулж байгаа аж. Түүнчлэн цаашид нислэг үйлдэх боломжгүй болсноо энэ сарын 22-ны өдөр мэдсэн ч нислэгийн тийзээ зарсаар байсан “Вим авиа” компаний Ерөнхий захирал А.Кочнев, ерөнхий нягтлан Е.Пантелеева нарыг цагдаа нар залилангийн хэргээр баривчлан, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Дашрамд дурдахад “Вим авиа” –г хамтран эзэмшдэг эхнэр нөхөр Рашид Мурсекаев, Светлана Мурсекаева нар санхүүгийн хямралд орсныхоо дараа компаниа зарахад бэлэн буйгаа мэдэгджээ.

Л.Нандиа