Канадын компани хайгуулын өрөмдлөгийн ажлаа эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2015-11-11 15:44:27

ОТТАВА. /Thechronicleherald/. Монголын баруун өмнөд нутгийн алтны орд газарт Канадын компани хайгуулын өрөмдлөгөө эхэлсэн байна.

"Баян хөндий" төслийн өрөмдлөгийн ажил эхэллээ гэж “Erdene Resource Development Corp” компани даваа гарагт мэдэгдэв. Тус компани 12-14 цооног өрөмдөж, 600-700 метрээс дээж авахаар төлөвлөжээ.

Мөн тус компани 1.4 км урт бүсэд соронзон судалгааг эхлүүлсэн байна. Энэ зун газрын гадаргаас дээж авах үеэр сорьц өндөртэй алтны хэд хэдэн судлыг олсон талбайд нэмэлт хайгуул хийнэ гэж компани мэдэгдэлдээ дурдав. Өрөмдлөгийн үр дүн 12 дугаар сард гарна.

Д.Нямтулга

 

Related news