С.Лавров: Пуужин эсэргүүцэх систем Орос, Хятадын хилд ойрхон суурилсан

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-10-27 17:39:32
Бээжин /МОНЦАМЭ/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров өнгөрөгч баасан гаригт Москва хотноо зохиогдсон "Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх” олон улсын хуралд оролцож, үг хэлэхдээ “Америк, Европ, Азийн бүс нутгуудын холбоотнууд дэлхийн бүх хэсэгт пуужин эсэргүүцэгч суурилуулсан ба энэ нь олон улсын стратегийн тогтвортой байдлыг алдагдуулах ноцтой үйлдэл” гэв.
Тэрээр цааш нь “Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээ нь орчин үеийн олон улсын аюулгүй байдлын тогтолцооны үндэс. Гэвч энэхүү гэрээ нь өнөөдөр хүндхэн сорилттой тулгараад байна. Хэлэлцэн тохирогч улс орнууд тус бүрдээ уг гэрээгээр тогтоосон стандарт, хэм хэмжээг шалгаж, зарим улс орнууд явцуу ашиг сонирхолын үүднээс гэрээг урвуулан ашиглахыг оролдож байна. Сүүлийн жилүүдэд улс орнууд, цэргийн эвслийн байгууллагууд зэвсэг хязгаарлах, тэнцвэртэй байдлыг хадгалах олон улсын нийгэмлэгийн үйл ажиллагааг саатуулах тасралтгүй оролдого хийж байна” гэлээ.
 С.Лавров одоогийн тулгараад буй хамгийн ноцтой асуудлын тухайд АНУ, Европ, Ази болон бусад бүс нутгийн холбоотнууд, дэлхийн бүх хэсэгт пуужин эсэргүүцэх систем байршуулж байна гээд энэхүү систем нь Орос, Хятадын хилд ойрхон ирсэнийг онцлов.
 Хурлын үеэр Солонгосын хойгийн цөмийн асуудлыг хэлэлцсэн ба энэ талаар С.Лавров "Энэ оны 7 дугаар сард гаргасан ОХУ, БНХАУ-ын хамтарсан мэдэгдлийг холбогдох улс орнууд дэмжихийг уриалав.” Ингэснээр Солонгосын хойгийн хурцадмал байдлыг бууруулж, зүүн хойд Азийн аюулгүй байдлын тогтолцоо бий болгох нөхцлийг дэмжинэ" хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна.  
А.Анхбаяр
Related news