Их Пирамидыг Орос, Франц, Ливаны далбаагаар гэрэлтүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-16 12:15:22

КАИР. /TASS/. Эмгэнэлтэйгээр иргэдээ алдсан Орос, Франц болон Ливан улстай сэтгэл санаагаараа хамт гэдгээ илэрхийлж, эртний Египетийн пирамидыг ням гарагийн орой тус гурван орны далбаагаар гэрэлтүүлжээ.

Египетийн Синайн хойгт 10 дугаар сарын 31-нд сүйрсэн “А321”-ийн ослоор, Бейрутэд 11 дүгээр сарын 12-нд, Парист 13-нд үйлдсэн халдлагын улмаас амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг тус улсын эрх баригчдын шийдвэрийн дагуу Каир дахь Гизагийн Их Пирамидын бэлд зохион байгуулсан байна. Хэдийгээр Оросын агаарын тээврийн компанийн онгоцны ослын шалтгааныг мөрдөн шалгах ажил хараахан дуусаагүй байгаа боловч хамгийн өндөр магадлалтай байгаа таамгуудын нэг бол уг онгоц техникийн сааталтай холбоогүй дэлбэрэлтийн улмаас осолдсон гэх хувилбар юм. Онгоцонд халдлага үйлдсэний улмаас 224 хүний амь эрсэдсэн онгоцны осол болсон гэдэгт зарим шинжээч итгэлтэй байна. Парист бямба гарагийн орой үйлдсэн халдлагад 129 хүн амиа алдсан бол үүнээс нэг өдрийн өмнө Бейрутэд үйлдсэн халдлагын улмаас 44 хүн амиа алджээ.

Д.Жаргал

 

Related news