Путины Японд хийх айлчлалын хугацааг товлоогүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Японд хийх айлчлалын хугацааг одоогоор товлоогүй байна. Энэ тухай Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга мэдэгджээ.
“Айлчлалыг энэ онд эсвэл ирэх онд зохион байгуулах эсэхийг хараахан шийдээгүй байна. Бид энэ асуудлыг янз бүрийн хүчин зүйлийг цогцоор нь авч үзсний үндсэн дээр шийдэх хүсэлтэй байгаа” гэж тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлсэн байна. “Путин Оросын бүс нутгуудын нэгд Японы Ерөнхий сайдтай уулзахдаа баяртай байх болно” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын хэлсэнд тайлбар өгөхдөө Суга “тодорхой санал тавьсан талаар сонсоогүй” гэжээ.
Путин, Абэ хоёр Анталья хотод “Их 20”-ийн уулзалтын үеэр 11 дүгээр сарын 15-нд уулзсан байна. Песковын хэлснээр, тэд хоёр орны худалдаа-эдийн засгийн харилцааг хөгжүүлэх болон хоёр талын түвшинд аль болох холбоо тогтоох асуудлыг хэлэлцжээ.
Д.Жаргал