Ши Жинпиний тусгай элч Хойд Солонгост айлчилна
ХИЛИЙН ЧАНАДААС
Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Комунист намын /ХКН/ Гадаад харилцааны газрын дарга Сун Тао, Ши Жинпиний “Тусгай элч”-ээр томилогдон энэ сарын 17-ны өдөр БНАСАУ-д айлчлах гэж байна.
Энэхүү айлчлалаар ХКН-ын 19 дүгээр их хурлын үр дүнг танилцуулахаас гадна хоёр улс, хоёр улсын нам хоорондын харилцаа зэрэг талуудын анхаарлыг татаж буй асуудал, үйл хэргийн талаар санал солилцоно хэмээн Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гөн Шуан Хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
Тэрээр мөн БНХАУ, БНАСАУ улс нь социалист дэглэмтэй улс орнуудын хувьд ХКН, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намтай олон жилийн турш сайн харилцаатай байсаар ирсэн гэдгийг онцлов.
Өнгөрсөн сард болсон ХКН-ын 19 дүгээр Их хурлаар Ши Жинпин дахин намын даргаар сонгогдох үед БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун баярын цахилгаан илгээсэн төдийгүй ойрын хугацаанд өдөөн хатгах шинжтэй туршилтууд нь түр зогсонги байдалтай байгаа нь Хятадаас НҮБ-ын шийдвэрийн дагуу Хойд Солонгост тавьж буй хориг үр дүнгээ өгч байна хэмээн зарим ажиглагчид үзэж байна.
Мөн Хятад, Хойд Солонгосын харилцаа тийм ч тааруухан түвшинд хүрээгүй гэдгийг энэхүү айлчлал харуулж байна.

А.Анхбаяр