Дэлхийн хийн зах зээлд Иран тэргүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
aminaa@montsame.mn
2015-11-17 09:12:24

ТЕГЕРАН. /IRNA/. Асар их байгалийн хийн нөөцтэй Иран улс ойрын хугацаанд дэлхийн байгалийн хийн худалдааны гол тоглогч болно гэж тус улсын Олон улсын харилцаа, худалдааны яамны нефть хариуцсан сайдын орлогч хэллээ.

“Иранд 33 триллион шоометр байгалийн хийн нөөц бий. Ойрын хугацаанд бид тэргүүлэх үүрэг гүйцэтгэж  эхлэхийг хэн ч үгүйсгэж чадахгүй” гэж Амир Хусейн Замани-Ниа хэлжээ.

“Цэвэрхэн учир ирээдүйн түлшний сонголт нь байгалийн хий байх болно. Шингэн түлшний оронд 50 тэрбум гаруй мкм /1мкм=1 сая m3/ хийг цахилгаан станцдаа нийлүүлж буй нь байгаль орчноо хамгаалах, агаарын бохирдлоос сэргийлэхэд гол дэмжлэг болж байна” гэж тэрбээр хэлэв.

“Байгалийн хийн салбарын хөгжил, хэрэглээг тэнцвэржүүлэхэд хүчин зүтгэл гаргаж байж дэлхийн байгалийн хийн зах зээлд тэргүүлэх боломжтой”  гэж тэрбээр хэлээд Иранд байгалийн хийн хэрэглээ өндөр байдгийг онцлов.

Х.Аминаа

 

Related news