Д.Трампын шийдвэрийн улмаас палестинчууд болон израильчуудын хооронд мөргөлдөөн дэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-12-08 13:33:41
РАМАЛЛА. /Ройтерс/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иерусалим хотыг “Израилийн нийслэл”-ээр хүлээн зөвшөөрч байгаагаа зарласантай холбоотойгоор палестинчууд болон Израилийн цэргүүдийн хооронд мөргөлдөөн болсны улмаас 108 хүн шархдаж бэртсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв.

Энэ долоо хоногийн лхагва гарагт Д.Трампын гаргасан дээрх шийдвэрийг эсэргүүцэн жагсахыг Палестины улс төрийн бүх хүчин ард иргэддээ уриалж байна.

Палестинчууд Иерусалим хотыг ирээдүйн төрт улсынхаа “нийслэл” гэж үздэг бол Израилийн тал энэ хотыг “нийслэл хотоо” гэж үздэг юм.

Өчигдөр Иордан голын баруун эргийн Рамалла хотод палестинчууд эсэргүүцлийн жагсаал хийх үеэрээ Израилийн цэргийн шалган нэвтрүүлэх цэг рүү чулуу нүүлгэсэн аж. Үүний хариуд Израилийн цэргүүд резинэн сумтай буугаар буудаж, нулимс асгаруулагч хий цацжээ.

Мөн Газын зурваст хоёр талын хил орчимд байрласан Израилийн цэргүүд рүү палестинчууд чулуу нүүлгэснэээр цэргүүд нулимс асгаруулагч хий цацжээ. Иерусалимд мөн том, жижиг хэмжээний хэд хэдэн жагсаал болжээ.

Д.Трампын шийдвэрийн улмаас Палестин болон Израилийн харилцаа улам бүр хурцдаж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.

Г.Доржханд


Related news