Олзлогдогсдыг солилцох хэлэлцээ хийж эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМКИЕВ. /Ukrinform/. Украины тал олзлогдсон хүмүүсийг солилцох асуудлаар өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Луганск болон Донецк Ард Улстай дахин хэлэлцээ хийж эхэлжээ. Энэ тухай Украины Аюулгүй албаны даргын зөвлөх Юрий Тандит мэдээлжээ.
“Беларусийн нийслэл Минск хотод болсон уулзалтын дараа бид олзлогсдыг солилцох хэлэлцээг хийж байна” гэж гэж тэрбээр хэлсэн байна.
“Украины тал хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд өнөөг хүртэл хийсэн хэлэлцээнүүдтэй болон урьд нь хэлэлцсэн тохиролцсонтой зөрчилдөж буй шаардлагыг босогчид тавьсаар байна” гэж Тандит мэдэгджээ.
Олзлогдсон хүмүүсийг солилцох тухай асуудлыг урьд нь Украины хямралыг зохицуулах Холбоо тогтоох бүлгийн Минскт хийсэн уулзалтын үеэр хэлэлцсэн байна.
Д.Жаргал