Япончууд сансрын жижиг хог хаягдлыг илрүүлж чадах радар зохион бүтээж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2018-01-08 16:54:13
ТОКИО. /Киодо/. Сансрын жижиг хог хаягдлыг олж илрүүлж чадах шинэ төрлийн радарыг Япон улс зохион бүтээж байна гэсэн мэдээлэл байна.

“Киодо” агентлагийн мэдээлснээр, Японы Сансар судлалын агентлаг өнөөдөр мэдэгдэл хийхдээ “Манай агентлагийн судлаачид 10 орчим см-ийн голчтой жижиг хаягдлуудыг илрүүлж чадах радарыг зохион бүтээж байна” гэжээ.
 
Японы Сансар судлалын агентлагийн одоогийн радар нь хамгийн жижигдээ 150 см голчтой хог хаягдлыг олж илрүүлэх хүчин чадалтай гэнэ. Энэхүү радараас бараг 200 дахин “мэдрэмтгий” радарыг 2023 оноос ашиглаж эхлэхээр төлөвлөж байгаа аж.
 
Сансрын хог хаягдлууд болоод хиймэл дагуулууд хоорондоо мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх арга замуудыг судлах зорилгоор шинэ рарадыг зохион бүтээж байгаа гэнэ.
 
 
Г.Доржханд
Related news