Кюүшюү башёг тэргүүлж байгаа хоёр Их аварга маргааш хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-11-19 17:48:00

Японы мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё буюу 11 дүгээр сарын 12 дахь өдрийн барилдааны дараах байдлаар 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал нэг уналгүй тэргүүлж байгаа бол 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж 11 даваа, 1 унаатай нэхэж байна.

Фүкока хотын спорт цогцолборт болж буй Кюүшюү башё өндөрлөхөд 3 өдөр үлдээд байгаа бөгөөд маргааш Хакүхо, Харумафүжи хоёр хоорондоо барилдахаар оноолт таарсан байна. Харин 12 дахь өдрийн барилдаанд Хакүхо М.Даваажаргал озэки Котошёогикүг, Харүмафүжи Д.Бямбадорж озэки Гоэйдог тус тус давсан юм. Энэ өдөр 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Озэки Кисэносатог давж 50 хувийн амжилтаа хийв.

Өвдөгний бэртлийн улмаас сайн барилдаж чадахгүй байгаа озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Тоёоношимад унаж 6 даваа, 6 унаатай болов. Харин Ичиножёо А.Ичинноров Точиозанд унаснаар 5 даваа, 7 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Д.Өлзий

Related news