Бага ангийн багш, сурагчид халдлагад өртөв
ХИЛИЙН ЧАНАДААС
Москва /МОНЦАМЭ/. ОХУ-ын Пермь хотын нэгэн сургуульд халдлага болж бага ангийн багш, сурагчид нийт 15 хүн бэртэн эмнэлэгт хүргэгдэв.
Тодруулбал энэ сарын 15-ны өдөр тус хотын 127 дугаар дунд сургуулийн 9 дүгээр ангийн хоёр сурагч бие биерүүгээ хутга далайн маргалдсан аж. Сургуулийн коридорт болсон энэхүү маргааныг бага ангийн багш салгахыг завдахад хутгатай этгээдүүд багш, сурагчид руу халджээ.
Бяцхан сурагчдаа биеэрээ хамгаалсан 47 настай багш эмэгтэй 17 удаа хутгалуулж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд одоогоор биеийн байдал нь хүнд байгаа аж.
Түүнчлэн хутгатай этгээдүүд бага ангийн 12 сурагчийг хүнд, хөнгөн хэлбэрээр бэртээсэн бөгөөд сурагчдын 9 нь дунд зэргийн бэртэлтэй хэвтэн эмчлүүлж байгаа бол нэг сурагчийн биеийн байдал хүнд байгаа юм.
Перьм хотын Цагдаагийн байгууллага уг халдлагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Шалгалтын явцад хэргийн хоёр буруутны нэг нь сэтгэцийн эмгэгтэй бөгөөд өмнө нь хэрэгт холбогдож байсан нь тогтоогдсон байна. Насанд хүрээгүй ч аймшигт халдлага үйлдсэн хоёр сурагчид 7 жилийн хорих ял оноох аж.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Перьм хотын удирдлагууд бүх сургуулийн харуул хамгаалалтыг өндөржүүлж, хянгалт шалгалт явуулахыг үүрэг болгожээ. Түүнчлэн халдлагад өртсөн багш, сурагчдад зориулсан хандивын аян Перьм хотод өрнөж байна.

Л.Нандиа