Монголын 3х3 сагсанбөмбөгийн шигшээ баг 2018 оны ДАШТ-д оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сагсанбөмбөгийн 3х3 төрлийн 2018 оны ДАШТ-д эрэгтэйчүүдийн шилдэг 20 багийг сонгосон бөгөөд Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг уг шалгаруулалтаар шилдгүүдийн тоонд багтжээ.
Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ноос сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээний товыг зарласнаар 2018 оны 6 дугаар сарын 8-12-нд Филиппиний нийслэл Манила хотноо зохион байгуулахаар товлов. ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтууд Филиппиний Үндэсний өдөр гэж нэрлэдэг тусгаар тогтнолын баярын өдөр тохиож байгаа аж. ДАШТ-ий үеэр эрэгтэйчүүдийн цагаригт довтлох тэмцээн, эмэгтэйчүүдийн ур чадварын болон шидэлтийн тэмцээн болох юм.
2018 оны ДАШТ-д оролцохоор шалгарсан эрэгтэй багуудыг танилцуулахад, Бразил, Канад, Хорват, Эквадор, Эстони, Япон, Йордан, Киргизстан, Латви, Монгол, Нидерланд, Шинэ Зеланд, Филиппин, Польш, Румын, ОХУ, Серби, Словени, Украин, Уругвайн багууд өрсөлдөх юм байна.
Харин эмэгтэй багт Андорра, Аргентин, Бахрейн, Хятад, Чех, Франц, Герман, Унгар, Иран, Итали, Казахстан, Малайз, Нидерланд, Филиппин, ОХУ, Испани, Швейцарь, Туркменистан, АНУ, Венесуэл улсын шигшээ багууд сонгогджээ.

Д.Өлзий