Хятадын эдийн засаг Герман улсынхаас 3 дахин их өсөлттэй байна
ХИЛИЙН ЧАНАДААС
Бээжин /МОНЦАМЭ/. "Өнгөрсөн онд дэлхийн эдийн засгийн өсөлт Хятадын эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлсэн. Хятадын ДНБ 6,9 хувиар өссөн, эдийн засгийн өсөлт хүлээлтээс сайн байлаа” хэмээн Статистикийн газраас онцолсон.
2016 онд энэ үзүүлэлт 6.7 хувьтай байсан нь сүүлийн 26 жилийн хугацааны хамгийн бага өсөлт байв.
Дэлхийд хоёрдугаарт буюу АНУ-ын дараа ордог хүчирхэг эдийн засаг өнгөрсөн жил 2,2 хувийн өсөлттэй байж, эдийн засгийн хүчин чадлаараа Европдоо тэргүүлсэн Герман Улсаас 3 дахин илүү өсөлттэй байсан талаар VP банкны ахлах эдийн засагч Томас Гицель хэлжээ.
Засгийн газрын мэдээлснээр, эдийн засаг 2018 онд өмнөх жилийн өсөлттэй ижил хэмжээнд буюу ойролцоогоор 6.5 хувь байх аж. Хятад Улс сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засагт ийнхүү хүчтэй нөлөөлж буйгаа улам бүр баталж байгаа нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг улам бүр татсаар байна.

А.Анхбаяр