Германчууд Гельмут Шмидттэй салах ёс гүйцэтгэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-23 10:58:29

БЕРЛИН. /RIA Novosti/. Германы Канцлер асан Гельмут Шмидттэй салах ёс гүйцэтгэх ёслол даваа гарагт тус улсын Гамбург хотын Гэгээн Михаилын сүмд болно. Энэ тухай Германы Засгийн газрын хэвлэлийн алба мэдээллээ.

Салах ёс гүйцэтгэх ёслол орон нутгийн цагаар 10 цаг 30 минутад эхэлнэ. Гэгээн Михаилын сүмд 2010 онд нас нөгчсөн түүний гэргий болох Ханнелоре Локи Шмидтийг эцсийн замд нь үдэж байжээ. Салах ёс гүйцэтгэх ёслолд Германы Ерөнхийлөгч Йоахим Гаук, Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер болон Шмидтийн намын хамтран зүтгэгчид оролцох аж.

Гельмут Шмидт нь Германы тав дахь Канцлер бөгөөд 1974-1982 онд засгийн эрхэнд байсан юм. Тэрбээр энэ сарын 10-нд Гамбург хот дахь гэртээ 97 насандаа таалал төгссөн билээ.

Д.Жаргал

 

 

Related news