ДЭМБ-ыг "Эбола"-той холбогдуулан шүүмжлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-23 11:16:48

ЛОНДОН. /ВВС/. Олон улсын хариу арга хэмжээ удаан, удирдлагын зохион байгуулалт дутмаг байсан нь “Эбола”-гийн халдвараас үүдэлтэй нас баралт, зовлон шаналлын гол шалтгаан байсан гэж шинжээчдийн зөвлөл дүгнэв.

Ирээдүйд гарах гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд томоохон шинэчлэл хийх шаардлагатайг Лондоны эрүүл ахуй, халуун орны анагаах ухаан судлалын сургууль тэргүүтэй зөвлөл тайландаа дурджээ.

2013 онд тархаж эхэлсэн “Эбола”-гийн халдварын улмаас 11 мянга гаруй хүн нас барсан байна.

Гвиней, Либери, Сьерра-Леонед халдвар хамгийн ихээр тархсан билээ.

“Эбола”-гийн халдварыг дэлхий дахины хямрал болгоход хүргэсэн тархалтын тэр нэгэн шалтгааныг дээрх гурван орон илрүүлж, яаралтай хариу арга хэмжээ авах боломжгүй юм гэж тайланд дурджээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ хамгийн их шүүмжлэл хүртсэн байна. Учир нь Гвиней, Либерид “Эбола”-гийн халдвар тархсанаас таван сарын дараа, цаг хугацаа алдаж олон улсын эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлэхийг ДЭМБ хүсчээ.

Мөн ДЭМБ-ийн удирдлагын зохион байгуулалт, хариуцлага дутмаг байсан учраас “Эбола”-гийн тархалтад хариу арга хэмжээ авах үүрэг хариуцлагаа биелүүлж чадаагүй гэж зөвлөл мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Related news