АНУ-ын Зэвсэгт Хүчний академиудад бэлгийн хүчирхийлэл гарах тохиолдол өсчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /РИА Новости/. 2016-2017 оны хичээлийн жилд АНУ-ын батлан хамгаалахын тэргүүлэх 3 академид бэлгийн хүчирхийлэл илэрсэн тохиолдол өссөн тухай АНУ-ын Зэвсэгт Хүчний командлал жил бүрийн үр дүнгийн тайлангаасаа иш татан мэдээлжээ.
АНУ-ын Вест-Пойнт цэргийн академид явуулсан судалгаагаар тэнгисийн цэргийн болон агаарын цэргийн академиудад оюутан, сонсогч нарыг оролцуулаад бэлгийн хүчирхийллийн нийт 112 тохиолдол илэрсэн бол жилийн өмнө нь 86 тохиолдол илэрч байжээ.
Мөн АНУ-ын батлан хамгаалах яамны мэдээлснээр, АНУ-ын хамгийн эртний цэргийн боловсролын байгууллага болох Вест-Пойнт академид бэлгийн хүчирхийллийн олонхи тохиолдол бүртгэгдсэн байжээ. Академиудад иймэрхүү хэлбэрийн мэдээллийг хүргэх дүрэм болон журамд өөрчлөлт оруулсны дараа хүчирхийллийн талаархи мэдээллийн тоо нэмэгдэж эхэлсэн байна.

Э.Аянзаяа