Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-02-10 11:43:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баярыг угтан Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд ойр орчны 50 метр газрыг, сууц өмчлөгчдийн холбоод орц болон хариуцсан газрын хог хаягдлыг цэвэрлэх юм. Мөн халтираа гулгаанаас сэргийлж цас мөсний цэвэрлэгээ хийх аж. Цэвэрлэгээний явцад дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүрэн хяналт тавих бөгөөд хангалтгүй оролцсон аж ахуй нэгж байгууллагад холбогдох хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авна.

Ч.Ариунболд
Related news