Д.Жаргалсайхан ОУМБХ-ны дэд ерөнхийлөгчөөр улиран сонгогдов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-23 15:54:17

Тайванийн Каошун хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Олон улсын модон бөмбөгийн холбоо /ОУМБХ/-ны Ерөнхий ассамблейгаар Монголын модон бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, доктор Д.Жаргалсайханыг дэд ерөнхийлөгчөөр дахин сонгожээ.

Тэрбээр 2007 онд ОУМБХ-ны хурлаар анх удаа тус холбооны Гүйцэтгэх хороонд багтсан. Улмаар 2007, 2011, 2015 онд гурван удаа энэ байгууллагын дэд ерөнхийлөгчийн албан тушаалд улиран сонгогдоод байна.

Д.Өлзий

Related news