ХДТеатр жүжгийн орлогоо цэцэрлэгүүдэд хандивлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-11-23 17:11:56

Дорнод аймгийн Хөгжимт Драмын театрын уран бүтээлчид нийгмийн хариуцлагаа ухамсарлах үүднээс ахмад настан, хүүхэд багачуудад зориулсан явуулын тоглолтууд зохион байгуулж хэвшээд байна.

Тухайлбал, өнгөрсөн жил Д.Төрбатын зохиол “Ван хүний үр” хөгжимт драмын жүжгээ Хэрлэн сумын 1000 ахмад настанд толилуулж байсан удаатай.  Тэгвэл энэ удаад Чойбалсан хотын бүх цэцэрлэгт очиж, “Бардам туулайн бардамнал” нэртэй хүүхдийн жүжгийг тогложээ. Ингээд жүжгийн нийт орлого болох 4 сая гаруй төгрөгийг хүүхэд багачуудын сурч хүмүүжих сургалтын орчныг сайжруулахад зориулан тухайн цэцэрлэг бүрт нь хандив болгож буцаан олгосон байна.

Б.Туяа

 

Related news