“Олимп руу хамтдаа” хадгаламжийн сугалаат аян эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-24 09:10:33

Үндэсний Хөрөнгө оруулалтын банк /ҮХОБ/ нь үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн баяраа угтан 2015 оны 11 дүгээр сарын 16-наас 2016 оны зургадугаар сарын 1-ний өдрийг хүртэл ”Олимп руу хамтдаа” хадгаламжийн сугалаат аяныг зохион байгуулж байна.

Харилцагч та жилийн 18 хувийн хүүтэй мөнгөө хадгалуулж, арвижуулаад зогсохгүй “Rio 2016” олимпийн их наадмыг нүдээр үзэж, сэтгэлээ баясган, баг тамирчдынхаа бахдам амжилтын гэрч болох юм. Монгол тамирчдынхаа олимпийн амжилтын түүхийг хамтдаа бичих боломжийг ҮХОБ  танд олгож байна. Олимпийн наадам үзэх супер хонжвороос гадна 1 азтан үзэсгэлэнт Чэжү арал руу аялах эрх, 8 азтан саятан болох боломжтой.

Та зургаан сараас дээш хугацаатай хадгаламж шинээр нээсэн болон орлого нэмсэн, хугацаа сунгасан 100 мянган төгрөг тутамд 1 тохирлын эрх авч, сугалаат аянд оролцох эрхтэй болно. “Rio 2016” Олимп үзэх азтан 2016 оны 06-р сарын 20-ний өдөр телевизийн шууд нэвтрүүлгээр тодорно.

Д.Өлзий

Related news