Футзалын залуу шүүгчид сертификат гардан авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-24 09:23:15

Заалны хөлбөмбөг /футзал/-ийн улирал эхэлж байгаа энэ үед МХБХ-ноос шүүгч болох хүсэлтэй залуусдаа зориулж энэ удаагийн футзалын анхан шатны шүүгчийн сургалтыг амжилттай зохион байгуулж сертификат гардуулав.

Уг сургалт 3 өдөр үргэлжилсэн бөгөөд хот хөдөөгийн 27 залуу хүрэлцэн ирж сургалтанд хамрагджээ. Сургалтын МХБХ-ны шүүгчийн хэлтэс удирдан амжилттай зохион байгуулсан бөгөөд сургалтын гол зорилт залуусын хүсэл сонирхолыг сонсох, амжилттай суралцагчдыг сонгон шалгаруулж цаашдаа системтэй бодлогоор дэмжин ажиллах юм. Хүрэлцэн ирж сургалтад хамрагдсан оролцогчдод өчигдөр гэрчилгээг нь гардуулав.

Дашрамд дуулгахад, МХБХ-ны футзалын лигийн тэмцээнүүд 12 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэх юм.

Д.Өлзий

Related news