Умард Солонгосын төлөөлөгчдийн айлчлал өндөрлөлөө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /ТАСС/. Умард Солонгосын эрх баригч Солонгосын хөдөлмөрийн намын Төв хорооны дэд дарга Ким Ён Чол тэргүүтэй найман төлөөлөгчийн Өмнөд Солонгост хийсэн гурван өдрийн айлчлал өндөрлөж, нутаг буцсан тухай Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам мэдээлжээ.
Тус яамны мэдээлснээр, Умард Солонгосын төлөөлөгчид нутаг буцахын өмнө Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны тэргүүн Чо Мюн Гён болон тус улсын Үндэсний тагнуулын албаны захирал Со Хун нартай өглөөний цай уусан байна. Уулзалтын үеэр талууд хоёр Солонгосын хамтын ажиллагааны хүчинд Пёнчан хотод болсон өвлийн олимпийн наадмыг амжилттай явуулснаа үнэлж дүгнэж, Солонгосын хойгт энх тайван тогтоох явдалд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцжээ.
Умард Солонгосын төлөөлөгчид Пёнчаны өвлийн олимпийн наадмын хаалтын ёслолд оролцохоор энэ сарын 25-нд Өмнөд Солонгост айлчилсан юм. Энэ үеэр Өмнөд Солонгос болон АНУ-тай харилцаагаа зэрэгцүүлэн хөгжүүлэхийг зөвшөөрч буйгаа мэдэгдэхийн сацуу, АНУ-тай яриа хэлэлцээ хийх бодолтой байгааг Умард Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн мэдэгдсэн байна.

Э.Аянзаяа